fbpx

Call us + (976) - 77118899

E-mail: info@jet-english.mn

Та хүүхдээ англи хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлэх, өндөр түвшний англи хэлтэй болгохыг хүсдэг биздээ? Бага насандаа гадаад хэл сурахад хэл ярианы хөгжил илүү сайн хөгжиж, унаган англи хэлтэй хүн шиг аялагатай болдог бөгөөд хүүхдийн тархи шинэ зүйл хүлээн авч, боловсруулахдаа хурдан байдаг байна. Гадаад хэл сурах хамгийн тохиромжтой үе бол 10 наснаас өмнөх үе юм. Тиймээс бага насны хүүхдэдээ англи хэлний мэдлэг олгоход тань дараах зөвлөмж тусална гэдэгт найдаж байна.

Хэвшссэн дадал зуршилтай болох

Гэр бүлийн “Англи хэлний цаг” -тай болох нь хүүхдэд тогтмол англи хэлээ сайжруулах, байнгын хэрэглээнд оруулахад нь тусалдаг. Сургуулийн насны хүүхдэд өдөрт 15-20 минут байхад л хангалттай. Өдөр бүр тогтмол цагт хүүхдэд сонирхолтой байх зүйлсийг Англи хэл дээр хийн хамтдаа хөгжилдөөрэй. Жишээ нь: юмсыг англиар нэрлэх, шинэ дуу, шүлэг сурах, зураг зурж, бичлэг үзэж сэтгэгдлээ энгийн хэллэгээр тайлбарлах гэх мэт. Англи хэлээр шинээр сурч буй хүүхдүүд шинэ үг, хэллэгийг олон удаа давтан сонсож тогтоох нь чухал байдаг. Тийм учир нэг сэдвийг 3-5 хоногт судлан, суралцах хэрэгтэй. Мөн тогтмол англи дуу сонсох, англиар үлгэр уншиж өгөх нь тархины хөгжилд тустай.

Тоглоом тоглох

Хүүхдүүд тоглож байхдаа илүү сайн суралцаж, юмсыг танин мэдэж байдаг. Технологийн хөгжлийн ачаар хүүхдийн нас болон хувийн онцлогт тохирсон дуу, шүлэг, тоглоомоор дамжуулан англи хэл сурах апп, вэб сайтууд олширсоор байна. Онлайнаар үлгэр сонсож, дараа нь тухайн үлгэртэй холбоотой дасгал ажил ажилж болдог “British Counsil”-ын вэб сайтыг санал болгож байна. Мөн та уг сайтаас ой тогтоолт сайжруулах, үг цээжлэх флашкартыг татаж авч хүүхдээрээ ажиллуулах боломжтой. Бага ангийн сурагчид интернет, апп бүрэн ашиглаж чадахгүй тул заавал эцэг эх, асран хамгаалагч нь зааж чиглүүлж, урамшуулж байхыг зөвлөе.

Та дээрх вэб сайтар зочилон хүүхдийнхээ онцлог, англи хэлний түвшин, насанд нь тохирсон дасгалуудыг сонгон хийлгээрэй.

Сургалтад хамруулах

Англи хэлээр цэгцтэй зөв ярих, дүрмийн мэдлэг өгөх, бусадтай харилцах чадварыг хөгжүүлэх, тухайн орны хэлээр сэтгэх гэх мэт зөв дараалал бүхий цэгцтэй мэдлэгийг мэдээж сургалтын хамгийн зөв системтэйгээр эзэмшүүлэх болно. Сургалтад хамрагдсанаар зөвхөн англи хэлний мэдлэг сайжраад зогсохгүй бусадтай харилцах, багаар ажиллах, нийтэч байдал, өрсөлдөх чадвар, хүнд туслах гэх мэт  soft skill-үүд  хөгждөг. Үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт суралцсанаар:

  • Өөртөө итгэлтэй байдал болон англи хэлийг дурлан, сонирхох байдлыг нэмэгдүүлнэ.
  • Зөв, сайн дуудлагыг эзэмшүүлж, ярианы чадварт анхаардаг.
  • Англи хэл дээр олон төрлийн үйл ажиллагаанд оролцож харилцааны чадвараа хөгжүүлдэг
  • Сонирхолтой, урам өгөхүйц сэдвийн хүрээнд суралцдаг.
  • Бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээ, хамтран ажиллах гэх мэт амьдралд хэрэгтэй чухал чадварт суралцдаг.

Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж “Хүүхдийн Англи хэлний сургалт” -д бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоос дарж бүртгүүлнэ үү.